Thursday, May 22, 2014
Хамрийн хийд
Хамрийн хийдийн талаар Дорноговь
аймгийн Эрдэнэ сумын нутаг, Сайншанд хотоос урагш 38 км-т орших Хамрын
хийд нь ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Шарилийн уулын 3 хийдийн
нэг, түүний аж төрж, уран бүтээлээ туурвиж байсан дурсгалт газрын нэг.
1821 онд хийдийг байгуулсан. Энэ хийд нь Зүүн хүрээ, Баруун хүрээ,
Цохон, Дүйнхэрийн гэсэн 4 хэсэгтэй. төвд, монгол хийцийн сүм
дугануудтай. Зүүн хүрээнд нь ноён хутагт голлон суудаг байсан ба энд
Лаврин сүм, Авга дацан, хүүхдийн дацан сургууль, номын сангаас гадна
Хамбын, Лам нарын, Шүтээний, Номчийн аймгуудтай байсан.
Энд
IV ноён хутагт Жамъян Ойдовжамц, VI ноён хутагт Лувсандондов нарын
шарилын сүм байсан хийгээд Лаврин сүмд ноён хутагт Данзанравжаа болон
дараах хутагтууд амьдран сууж байв.Хамрын хийдэд Амаагийн гандай эргэх,
цам гаргах, маань хөгжөөх зэрэг шашны зан үйл байнга болдог бас ноён
хутагтын “Саран хөхөөний намтар” жүжгийг жил бүр найруулан тавьдаг
байжээ. “Саран хөхөөний намтар” дуулах дацан нь ноён хутагтын уран бүтээлийг олонд үзүүлэх зорилгоор барьсан задгай театр байв.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment