Thursday, May 22, 2014
Манзушир хийд
Tuesday, May 20, 2014
Хяргас нуур
Хяргас нуур нь Увс аймагт байрлах, Их нууруудын хотгор
дахь эрдэст нуур. Тус нуурыг 2000 онд байгалийн цогцолборт газар болгож
авсан бөгөөд нийт 3,328 км² нутгийг хамрана. Хяргас нуураас гадна Айраг нуур нь тус хамгаалалтанд багтах ажээ.
Хяргас нуурын ус нь үнэргүй, шорвог амттай, өнгө, булингардалт нь цаг, агаар, улирлын онцлогоос шалтгаалж өөрчлөгдөнө. Нуурын усны тунгалагжих үе нь гол төлөв өвлийн улиралд тохиолдож байхад зун, намрын улиралд булингардалт ихсэж шар өнгөтэй болно. Зун, намрын ширүүн салхины улмаас давалгаа үүсч ёроолын лаг наанги хөндөгдөж, цутгал голуудын урсацаар ирэх хөвмөл элс, шороо ихсэх зэргээс шалтгаалан усны тунгалагшилт багасдаг. Өвлийн улиралд мөсөн бүрхүүл тогтож, динамик хөдөлгөөн багасаж, улмаар нуурын усны тунгалаг чанар ихэсдэг.
Хяргас нуурын зүүн өмнөд эрэг

Антарктид
Антарктид нь Дэлхийн хамгийн өмнөд хэсэгт байрлах тив (Өмнөд туйл) бөгөөд Өмнөд мөсөн далайгаархүрээлэгдэнэ. Нийт талбай нь 14.4 сая км² бөгөөд нийт талбайн хэмжээгээр Ази, Африк, Хойд Америк, болонӨмнөд Америкийн дараа орно. Антарктидын гадаргуугийн 98% нь мөсөөр бүрхэгдсэн бөгөөд мөсний дундаж зузаан нь 1.6 км орчим.
Антаркид нь хамгийн хүйтэн, хуурай, хүчтэй салхилдаг, далайн түвшнээс дээш хамгийн их өргөгдсөн тив болно. Эрэг орчмын нутгийг эс тооцвол маш бага хэмжээний хур тунадас унадаг бөгөөд тивийн үндсэн хэсэг нь цөл юм. Уг тивд уугуул оршин суугчид байхгүй бөгөөд цөөн төрлийн хүйтэнд тэсвэртэй оцон шувуу, далайн хав, хөвд, хаг,замаг зэрэг амьтан, ургамалтай.
Антарктид гэдэг үг нь ανταρκτικός гэсэн ("Арктикийн эсрэг" гэсэн утгатай) Грек үгнээс гаралтай.
Антарктидийн
Отгонтэнгэр уул
Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий.
Бага газрын чулуу
Бага газрын чулуу Дундговь аймгийн нутаг дэвсгэрт орших бөгөөд далайн түвшнээс дээш 1768 м өндөр өргөгдсөн юм.
Дундговь аймгийн төвд Улаанбаатар хотоос 230 км зайд оршдог. Өндөр уулгүй, эргэн тойрон талархаг газраар хүрээлэгдсэн 300 орчим ам дөрвөлжин талбай бүхий хад, чулуутай уулын тогтоц юм.
Онон гол
Онон гол нь Монгол улсын Хэнтийн нуруунаас эх авдаг, Хар мөрний нэгэн салаа гол юм. Ус цуглуулах талбай нь 94,010 км².
Subscribe to:
Posts (Atom)