Pages

Tuesday, May 20, 2014

Хяргас нуур

Хяргас нуур нь Увс аймагт байрлах, Их нууруудын хотгор дахь эрдэст нуур. Тус нуурыг 2000 онд байгалийн цогцолборт газар болгож авсан бөгөөд нийт 3,328 км² нутгийг хамрана. Хяргас нуураас гадна Айраг нуур нь тус хамгаалалтанд багтах ажээ.
Хяргас нуурын ус нь үнэргүй, шорвог амттай, өнгө, булингардалт нь цаг, агаар, улирлын онцлогоос шалтгаалж өөрчлөгдөнө. Нуурын усны тунгалагжих үе нь гол төлөв өвлийн улиралд тохиолдож байхад зун, намрын улиралд булингардалт ихсэж шар өнгөтэй болно. Зун, намрын ширүүн салхины улмаас давалгаа үүсч ёроолын лаг наанги хөндөгдөж, цутгал голуудын урсацаар ирэх хөвмөл элс, шороо ихсэх зэргээс шалтгаалан усны тунгалагшилт багасдаг. Өвлийн улиралд мөсөн бүрхүүл тогтож, динамик хөдөлгөөн багасаж, улмаар нуурын усны тунгалаг чанар ихэсдэг.
Файл:Khyargas-Nuur lake, Uvs aimag, Mongolia.JPG Хяргас нуурын зүүн өмнөд эрэг

1881-1901 онд Оросын судлаач Григорий Потанин нуурын усны химийн найрлагыг анх судалж байжээ. Тухайн үед ерөнхий эрдэсжилт нь 2.55г/л байсаас NaCl 1.02г/л, Na2SO4 0.99г/л эзэлж байхыг тогтоожээ. 1926 онд эрдэмтэн В.А.Смирновийн судалгаагаар ерөнхий эрдэсжилт нь 7.46г/л байсан ба Na2SO4 3.38г/л, NaCl 1.98г/л агуулгатай байгааг тогтоосон. Үүнээс үндэслэн тэрээр Хяргас нуур болон Монгол орны бусад нуурууд маш түргэн хугацаанд ширгэж байна гэсэн дүгнэлт хийхэд хүрчээ. 1941 онд Н.Д.Беспалов, 1952 онд Ш.Цэгмид, 1955-1967 онд Ш.Лувсандорж нар гидрохимийн шинжилгээ хийж, дээрх дүгнэлт буруу болохыг нотолсон. Эдгээр эрдэмтдийн шинжилгээгээр бол усны ерөнхий эрдэсжилт 7.27-8.37г/л байсны ихэнхийг нь сульфат, хлорт натри эзэлж байв.
Файл:Khyargas-Nuur lake, Mongolia, Landsat image.jpg
Хяргас нуураас 2005 оны 7 сард, 2006 оны 7 сард хоёр цэгээс дээж авч, химийн ерөнхий шинжилгээ хийснээс анионуудаас гидрокарбонатын ион (2373.9мг/дм³) зонхилж, сульфат ион 1318.1мг/дм³, хлорид 1203.2мг/дм³-ын хооронд тус тус хэлбэлзэж байна. Катионуудын найрлагад натрийн ион (1668.1мг/дм³) зонхилж байгаа бөгөөд кальцийн ион 295.52мг/дм³, магнийн ион 32.83мг/дм³ байна.

No comments:

Post a Comment