Pages

Tuesday, May 20, 2014

Хорго галт уул

Хорго нь Архангай аймгийн нутагт орших унтарсан галт уул юм.
Файл:Horgo.JPG
Хорго хэмээх газар Архангай аймгийн Тариат сумын тєвд оршдог. Хэн ч саатан хоргодом энэхvv vзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ. 

Одоогоос 9 мянга орчим жилийн ємнє дэлбэрч байгаад унтарсан галт уул юм гэдгийг манай газар зvйн эрдэмтэд тогтоожээ. Өєрєєр хэлбэл энэ нь манай орны унтарсан галт уулуудын дотроос хамгийн сvvлд унтарсан галт уул тєдийгvй жаахан хэтрүүлбэл уур нь савсаж байгаа “шинэхэн” уул. Хорго уул нь далайн тєвшинєєс дээш 2240 метрийн єндєр бєгєєд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зvvн тийшээ Суман, Чулуут голын хєндийгєєр зуугаад километр урссан байдаг. Энэ замаар барагцаалбал 10-20 километр єргєн хєндийгєєр урссан магма нь 40-50 метр зузаан хvрмэн чулуун хучилга болон царцсан байж магад гэж эрдэмтэд таамагласан байдаг. Мөн Хорго уулыг 2 удаа дэлбэрсэн гэж ч ярилцдаг. Уулын тогооны амсар нь 50 градус орчим налуу, 100 орчим метр гvнзгий 300-400 метр диаметртэй дугуй хэлбэртэй. Хоргын тогоон дотор нь сандал, ширээ шиг том том хvрмэн чулуу ундуй сундуй хєглєрч байдаг учир явахад бэрхтэй. 
Файл:Khorgo1.jpg
Тогоон дотор зєвхєн баруун талаас нь л маш болгоомжтой орж болно. Хорго уулаас урагш зургаан километр орчимд Суман голын зvvн гар талд Тариат сумын тєвєєс баруун урагш 3 орчим километр зайтай газарт чулуун гэр гэж сонирхолтой vзмэр бий. Буцлан урсч явахдаа халуун хайлмал магмын хєєс царцан хагарч 170 орчим сантиметр єндєртэй хvрмэн чулуун гэрийн “тооно”, “vvд” бий болгон тогтсон нь энэ. Ийм чулуун гэр манай бусад унтарсан галт ууланд байхгvй. Хоргын єєр нэг гайхамшиг бол тэндхийн хvрмэн чулуун гадаргын завсар зайд ургасан намхан загзгар хуш модны самар болон бусад жимс нэн элбэг байдаг явдал. Бас хvрмэн чулуунд агуй хонгил элбэг. Хорго уулаас 20 орчим километрт Босгын, Хярын, Сугын тогоо гэж гурван унтарсан галт уул бий. Босгын тогоо нь баруун хойшоо сэтэрсэн боловч ёроолдоо нууртай. Хорго орчмын шаврын царам уулаас туйлын ховор, дээд зэргийн эрдэнийн чулуу алмаз олдсон. Тэрийг нь дээхэн үед Зөвлөлт холбоот улс ашиглаж байсан гэдэг.

No comments:

Post a Comment