Pages

Thursday, May 22, 2014

Хамрийн хийд

Хамрийн хийдийн талаар  Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг, Сайншанд хотоос урагш 38 км-т орших Хамрын хийд нь ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Шарилийн уулын 3 хийдийн нэг, түүний аж төрж, уран бүтээлээ туурвиж байсан дурсгалт газрын нэг. 1821 онд хийдийг байгуулсан. Энэ хийд нь Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхэрийн гэсэн 4 хэсэгтэй. төвд, монгол хийцийн сүм дугануудтай. Зүүн хүрээнд нь ноён хутагт голлон суудаг байсан ба энд Лаврин сүм, Авга дацан, хүүхдийн дацан сургууль, номын сангаас гадна Хамбын, Лам нарын, Шүтээний, Номчийн аймгуудтай байсан. 

Манзушир хийд

Манзушир хийд нь Монголд байдаг Буддын шашны хийд юм. "Манзушир" гэдэг нь "Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан" гэсэн утгатай. Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ. Файл:Manzushir Khiid 149194574 c0a3034dae o.jpg

Tuesday, May 20, 2014

Хяргас нуур

Хяргас нуур нь Увс аймагт байрлах, Их нууруудын хотгор дахь эрдэст нуур. Тус нуурыг 2000 онд байгалийн цогцолборт газар болгож авсан бөгөөд нийт 3,328 км² нутгийг хамрана. Хяргас нуураас гадна Айраг нуур нь тус хамгаалалтанд багтах ажээ.
Хяргас нуурын ус нь үнэргүй, шорвог амттай, өнгө, булингардалт нь цаг, агаар, улирлын онцлогоос шалтгаалж өөрчлөгдөнө. Нуурын усны тунгалагжих үе нь гол төлөв өвлийн улиралд тохиолдож байхад зун, намрын улиралд булингардалт ихсэж шар өнгөтэй болно. Зун, намрын ширүүн салхины улмаас давалгаа үүсч ёроолын лаг наанги хөндөгдөж, цутгал голуудын урсацаар ирэх хөвмөл элс, шороо ихсэх зэргээс шалтгаалан усны тунгалагшилт багасдаг. Өвлийн улиралд мөсөн бүрхүүл тогтож, динамик хөдөлгөөн багасаж, улмаар нуурын усны тунгалаг чанар ихэсдэг.
Файл:Khyargas-Nuur lake, Uvs aimag, Mongolia.JPG Хяргас нуурын зүүн өмнөд эрэг

Антарктид

Антарктид нь Дэлхийн хамгийн өмнөд хэсэгт байрлах тив (Өмнөд туйл) бөгөөд Өмнөд мөсөн далайгаархүрээлэгдэнэ. Нийт талбай нь 14.4 сая км² бөгөөд нийт талбайн хэмжээгээр Ази, Африк, Хойд Америк, болонӨмнөд Америкийн дараа орно. Антарктидын гадаргуугийн 98% нь мөсөөр бүрхэгдсэн бөгөөд мөсний дундаж зузаан нь 1.6 км орчим.
Антаркид нь хамгийн хүйтэн, хуурай, хүчтэй салхилдаг, далайн түвшнээс дээш хамгийн их өргөгдсөн тив болно. Эрэг орчмын нутгийг эс тооцвол маш бага хэмжээний хур тунадас унадаг бөгөөд тивийн үндсэн хэсэг нь цөл юм. Уг тивд уугуул оршин суугчид байхгүй бөгөөд цөөн төрлийн хүйтэнд тэсвэртэй оцон шувуу, далайн хав, хөвд, хаг,замаг зэрэг амьтан, ургамалтай.
Антарктид гэдэг үг нь ανταρκτικός гэсэн ("Арктикийн эсрэг" гэсэн утгатай) Грек үгнээс гаралтай.
Файл:Austral-Ice.jpgАнтарктидийн

Отгонтэнгэр уул

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий.Файл:Otgon tenger uul 2009.jpg

Бага газрын чулуу

Бага газрын чулуу Дундговь аймгийн нутаг дэвсгэрт орших бөгөөд далайн түвшнээс дээш 1768 м өндөр өргөгдсөн юм.


Дундговь аймгийн төвд Улаанбаатар хотоос 230 км зайд оршдог. Өндөр уулгүй, эргэн тойрон талархаг газраар хүрээлэгдсэн 300 орчим ам дөрвөлжин талбай бүхий хад, чулуутай уулын тогтоц юм. 

Онон гол

Онон гол нь Монгол улсын Хэнтийн нуруунаас эх авдаг, Хар мөрний нэгэн салаа гол юм. Ус цуглуулах талбай нь 94,010 км².
Файл:OnonRiver.jpg

Хамрийн хийд

Хамрийн хийдийн талаар  Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг, Сайншанд хотоос урагш 38 км-т орших Хамрын хийд нь ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Шарилийн уулын 3 хийдийн нэг, түүний аж төрж, уран бүтээлээ туурвиж байсан дурсгалт газрын нэг. 1821 онд хийдийг байгуулсан. Энэ хийд нь Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхэрийн гэсэн 4 хэсэгтэй. төвд, монгол хийцийн сүм дугануудтай. Зүүн хүрээнд нь ноён хутагт голлон суудаг байсан ба энд Лаврин сүм, Авга дацан, хүүхдийн дацан сургууль, номын сангаас гадна Хамбын, Лам нарын, Шүтээний, Номчийн аймгуудтай байсан.

Амарбаясгалант хийд

Амарбаясгалант хийд нь Монгол улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын хөндийд орших Бурханы шашны томоохон хийд юм.Файл:Amarbayasgalant monastery temple 01.JPGМанжийн Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж тухайн үед Их Хүрээ байрлаж асан газар тус хийдийн барилгуудыг бүтээжээ. 

1727 онд барьж эхлэн 1736 онд дууссан.

Сэлэнгэ мөрөн

Сэлэнгэ мөрөн нь Монгол улсын гол мөрдийн үндсэн усан сүлжээ бөгөөд том жижиг бүх цутгал голуудыг оролцуулбал усан сүлжээний уртын нийлбэр 20000 км хүрнэ. Өөрөөр хэлбэл Монголын гол мөрний нийт уртын 40 гаруй хувь нь Сэлэнгэ мөрний тогтолцоонд хамрагддаг байна.
Файл:Selenge in Khövsgöl.jpg

Байдраг гол

Байдраг нь Монгол Улсын Баянхонгор аймгийн нутгаар урсдаг гол.
Тус гол нь Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч говийн Бөөнцагаан, Адгийн цагаан хоёр нуурт усаа нийлүүлдэг. Нийт урт нь Бөөнцагаан хүртэл 295 км,Адгийн цагаан нуур хүртэл 310 км  
урсана.

Ховд гол

Ховд гол нь Төв Азийн гадагш урсгацгүй ай савын гол мөрнүүд дотроо хамгийн их устайд тооцогдох Монгол дахь гол.Файл:Khovdgol.jpg

Хорго галт уул

Хорго нь Архангай аймгийн нутагт орших унтарсан галт уул юм.
Файл:Horgo.JPG
Хорго хэмээх газар Архангай аймгийн Тариат сумын тєвд оршдог. Хэн ч саатан хоргодом энэхvv vзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан цаазат газрын, 1994 оноос байгалийн цогцолборт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авчээ. 

Tuesday, May 13, 2014

Хөвсгөл нуур

Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл дэлхийн арван долоон эртний нуурын нэг, 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.